Ангилал: Зөвлөмж
- Өөрийнхөө зан араншинг ямагт зөв жолоод
- Ёжтой үгнээс ямагт зайлсхий
- Бусдад саналаа хэлж бай
- Алдаагаа хүлээн зөвшөөрч сур
- Бусдыг бүү шүүмжил. Өөрт чинь илүү алдаа дутагдал байж болох учраас
- Гараар бүтээж болох сайхан зүйлийг сурч ав.
- Өөрийнхөө тэмдэглэлт өдрүүдийг хэзээ ч бүү март
- Бүжиглэж бай. Бие галбир чинь сайжирна
- Эрүүл ахуйг эрхэмлэ. Хэрэв чи багаасаа жижиг сажиг гэлтгүй зүйлд анхаарлаа хандуулж хэвшвэл хожим чамд тус болно
- Хамгийн сайныг нь шаардаж, бас энэний төлөө мөнгөтэй байх ёстойг ойлго
- Бүү тамхи тат. Найз чинь тамхи татвал чи тат гэсэн үг биш
- Мөрөөд, гэхдээ газраас хэт бүү тасар. Мөрөөдлийг биелүүлэх боломжтойд итгэж, зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө дайчил
- Өөртөө хэрэгцээтэй, сайхан зуршлуудыг хэвшүүл
- Зурагчны дугуйланд сур. Чамд хэзээд хэрэг болно
- Үргэлж өөдрөг, ямагт инээмсэглэж бай. Чиний бүх амьдрал өмнө чинь байгаа тул ингэх шалтгаан бий